Friday, January 4, 2008

Г.Алтантvрvv талийгаач Тунгалагийн хоёр хvvг хайгаад олсонгvй

Танайд хоноё" нэвтрvvлгээрээ олны танил болж, шилдэг хєтлєгчийн шагнал хvртээд буй "MN-25" суваг телевизийн сэтгvvлч Г.Алтантvрvv шинэ жилийг тохиолдуулан єєрийн очиж хоносон айлуудын хvvхдvvдэд бэлэг тараажээ. Харамсалтай нь, тэрбээр єєрийн хамгийн хайртай хоёр хуурай дvvгээ олоогvй байна. Хуурай дvv нар гэдэг нь тvvний нэгэн дугаарын зочин Тунгалаг хэмээх бvсгvйн хоёр хvv юм. Тэд ээжийгээ єнгєрснєєс хойш дvv нартай нь хамт амьдарч байгаа сураг байсан юм.

Тухайн vед Г.Алтантvрvvгийн хєтєлдєг "Танайд хоноё" нэвтрvvлэгт оролцсоных нь дараа бие, сэтгэлийн шаналал эдэлж яваа Тунгалаг бvсгvйд Монголын ард тvмэн чин сэтгэлээсээ тусапж, євчнєє эмчлvvлэхэд нь туслах зорилгоор хандив єргєж байлаа. Гэвч тэрбээр євчнєє дийлэлгvй хорвоогийн мєнх бусыг, vзvvлсэн гэдгийг уншигчид маань санаж байгаа байх.

Гэхдээ тэнгэрт халихаасаа ємнє хоёр хvvгээ ах, дvv нар дээрээ vлдээн, байр авч єгсєн тухайгаа ярьсан байсан. Харин Г.Алтантvрvv ээжээсээ хагацан єнчирсєн хоёр хvvд шинэ жилийн бэлэг єгєхєєр шинэ байранд нь очсон боловч тэднийх нvvсэн байжээ. Арга мухардсан хєтлєгч телевизээр дамжуулан "Миний хоёр дvv ах руугаа залгаарай. Ах нь та хоёртоо бэлэг аваад иртэл, байсангvй. Та хоёртойгоо уулзмаар л байна" хэмээн хуурай дvv нартаа дамжуулав.

БАТСҮХ.Ц

No comments: