Wednesday, January 9, 2008

Нийтийн захиргаа

Нийтийн захиргаа бол засгын газрын үйл ажилгааны гол чиглэл юм. Энэ нь цар хүрээ өргөнтэй бөгөөд тэр хэмжээгээр нилээд төвөгтэй үйл ажилгаа байдаг.Өндөр хөгжингүй улс орнуудад амьдарлын бүхий л талын хэрэгцээнд хүрч байдаг.Гэвч Валдогийн судлагаагаар бол нийтийн захиргааны талаар тийм ч сайнгүй төсөөллийг бий болгосон байдаг.Тэрээр энэ тодорхойлолтдоо нэг өгүүлбэр ч биш, нэг мөрөөр ч биш "оюун санааны саажилт" гэж тодорхойлсон.Үүнийг авч үзэхэд энэ бүлгийн энэ хэсэг нь хариулж болох хариултуудаас нэг илүү асуудлуудыг гаргаж ирж байгаа юм.Энэ нь үнэхээр нийтийн захиргааны жинхэнэ мөн чанар мөн юм.Энэ хэсэг нь бас уншигчийг нийтийн захиргааны гол үзэл санаатай бүрэн танилцуулж чадаж байна.Өнгөрсөн зууны хагасаас хойш нйитийн захиргааны салбарт хамгийг чухал хүч байсаар ирсэн Америкийн сэтгэгч Валдо нь нийтийн захиргааг хүмүүсийн хамтын ажиллагааны технологи гэж үзсэн.Үүнд хамтын үйл ажиллагаан дахь зохион байгуулалт, менежмент зэрэг бүхий л ухаалаг үйл ажиллагаа багтсан байдаг.Нийтийн захиргааны тухай бодож үзэхэд хүнд суртал зайлшгүй дагалдаж байдаг.Хоорондынх нь уялдаа холбооны тухай сонгодог судалгааг хамгийн ихэр өргөжүүлсэн хүн бол Макс Вебер юм.Вебер нь хүнд суртлын төгс хэлбэрийг түүний гол чухал үндэс язгуур болсон байдлуудыг олж чадсанаар нөөц, технологи, Засгийн газрын бүтэц, хуулийн тогтолцлоо, соёлд гарсан өөрчлөлт бүрт хэрхэн уялдаа холбоотойгоор хүнд суртал нь үйлчилж байдаг тухай бичсэн.Веберийн хувьд хүнд суртал нь хамгийн чухал эрх мэдэл гэж нэрлэгддэг засаглалыг тогтоох үйл ажиллагааны эхлэл юм.

No comments: